ЛЕД гэрлээр гоёсон автобусны буудал ашиглалтад орлоо

ЛЕД гэрлээр гоёсон автобусны буудал ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Худалдаа хөгжлийн банк хамтран 2013 оны тавдугаар сарын 11-нд дөрвөн талт гэрээг байгуулсан.

Энэ гэрээний дагуу Улаанбаатар хотод байгалийн гэрлийг мэдэрдэг өөрөө асч унтардаг төхөөрөмж суурилуулсан гурван шинэ автобусны буудал ашиглалтанд орлоо.

Нийт 200 автобусны буудлыг Худалдаа хөгжлийн банк 15 тэрбум төгрөгөөр 15 жилийн хугацаанд үе шаттайгаар барих юм. Энэ нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө тохижилтын ажилтай нийцэж нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийн тав тухтай зорчих, боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

Шинэ автобусны буудал Баянгол зочид буудал, Ленин клуб, Моннисын урд талд байрлаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих