Ёкозунанет ХХК-ны интернэт үйлчилгээ сүйрлийн ирмэг дээр ирсэн бололтой.

3abb4b6cd7ee39693e84381bfda29e7905e259adЁкозунанэт ХХК-ны интернэт үйлчилгээ бүр сүйрлийн ирмэг дээр ирсэн бололтой. Би эдний хэрэглэгч болоод нэлээдгүй хугацааг үдэж байна. Интернэт нь байнга тасалдаж тухайн үед операторлуу нь ярихад соёлтой боловсон бүсгүй хүний хоолойгоор Ямар алдаа зааж байна? Та компьютерээ унтраагаад асаа болохгүй бол дуудлага өгөх үү? Манай инженер жаахан удаж байгаад очих байх учир нь дуудлага ихтэй байгаа юм. Дуудлагын хөлс 3000 төгрөг шүү хэмээн их л эелдэг ярилаа. Түүнээс хойш хэд хоногийн дараа хонх дуугарч уучлаарай дуудлага өгсөн үү? хэмээн 2 залуу зогсож байна.
:Би Уучлаарай миний дүү дуудлагийг уул нь 3 хоногийн өмнө өгсөн юмсан одоо интернэт зүгээр орж байна гэсэн чинь.
Инженер: Бид ороод шалгачихая ихэнх тохиолдолд хэрэглэгчийн компьютерээс болдог юм

Би: За тийм юм бол тэг дээ. Гэхдээ миний notebook ямар нэг ноо байхгүй байх гэж бодож байна.

Инженер: Орж ирээд миний муу нөөтийг ухаж ухаж зүгээр байна гэсээр босоод дуудлагын хөлс 3000 төгрөг гэсээр баримт гаргаад ирдэг юм байна.

Би: Уучлаарай миний комоос болоод интернэт нь болохгүй байна уу?

Инженер: Үгүй л дээ гэхдээ юунаас болсоныг нь тодруулна манайх дуудлагыг хөлс 3000 төгрөг авдаг болсон юм.

Би: 3 хоногийн өмнө ирээчээ гэж хүссэн байхад зүгээр болсон хойно нь хүрч ирчихээд юу яриад байна аа? Ядаж тийм юмнаас болоод ийм үйлчилгээний хөлсөн авлаа гэж болдоггүй юмуу? Яахлаараа дуулага ингэж удаад байгаа юм?

Инженер: Манайх дуудлагын инженер бараг байхгүй. Байгаа хэд нь ачааллаа дийлэхгүй болоод ингэж удлаа ойлгоороо.

Энэ ярианаас хойш 2 хоногийн дараа буюу өнөөдөр 89989515 дугаараас надруу залгаад.

Оператор: Ёкозунанэт ХХК-аас ярьж байна. Танай интернет зүгээр байгаа юу? Манай инженер очсон уу?

Би: Тиймээ дуудлага өгсөнөөс хойш 3 хоногийн өмнө буюу өнөөдрөөс 2 хоногийн өмнө ирээд явсан. Одоо би ажил дээрээ байгаа болхоор интернэт ямар байгааг хэлж мэдэхгүй байна.

Оператор: Та манай инженерт дуудлагийн хөлс өгсөн үү?

Би: Юу ч хийгээгүй хүнд яалаа гэж өгөх билээ дээ. Ер нь дуудлага өгсөн дариуд ядаж өдөртөө багтаад ирж болдоггүй юмуу? Интернэт зүгээр болсон хойно танайхан ирсэн.

Нэг иймэрхүү яриа боллоо доо. Оператор, инженер хоёрт ямар буруу байхав дээ. Ажлаал хийж байгаа шүү дээ.

Ж.Лхагвасүрэн захиралаа та өөрийн компаний үйлчилгээгээ сайжруулчихаад дараа нь хэрэглэгчидээсээ нэмэлт төлбөр авч бай л даа. Юу ч мэдэхгүй хэрэглэгчид чинь танай тахир дутуу үйлчилгээний бурууг өөрсөддөө үүрсээр байх уу?

Итгэл алдарсан хэрэглэгч Ц.Ганцоож

http://www.likeit.mn/news/id/2147


URL:

Сэтгэгдэл бичих