Улсын бүртгэлд бүртгэлгүй эм орж ирэх болжээ

Улсын бүртгэлд бүртгэлгүй эм орж ирэх болжээ

-Сэрэмжлүүлэг-

Сүүлийн үед шуудан илгээмжээр АНУ-аас “Skinny Fiber” нэрийн тураах бэлдмэл гэх импортоор орж ирэх болж.

Энэ бүтээгдэхүүн нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.13 дахь хэсэгт заасны дагуу хими, биологи, эм судлал, эмийн үнэлэмжийн үндсэн дээр хэрэглэж болох нь нотлогдоогүй аж.

Мөн Монгол Улсын бүртгэлд бүртгэгдээгүй юм байна.

Иймд шуудан илгээмжээр ирсэн эдгээр бүтээгдэхүүнийг иргэдэд олгохгүй тул баталгаагүй бүтээгдэхүүнийг интернэтээр захиалахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Экспорт, импортын хяналтын хэлтсээс анхааруулав.


URL:

Сэтгэгдэл бичих