Д.Хаянхярваа гишүүний хэргийг шилжүүлжээ

Д.Хаянхярваа гишүүний хэргийг шилжүүлжээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн XIX дүгээр тойрогт нэр дэвшсэн.

Тухайн үед түүнийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая төгрөгийн үлдэгдлийг өөрийн нэр дэвшсэн тойрогт тараасан гэх мэдээлэл гарсан юм.

Энэ хэрэгт холбогдуулан Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу Иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд болон сонгуулийн хорооны ажилд саад хийсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж.

Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлэн шалгахаар болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих