Монгол поп опера “Увертюра” хамтлагийн Тэнгэрийн хүү дууны 2 дахь албан ёсны Trailer бэлэн боллоо.

medeenii zuragХүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улс байгуулагдсаны 805 жил,  Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил,  Улсын Драмын Эрдмийн Театрын 80 жилийн ойн хүрээнд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг бүтэж байсан түүхтэй билээ. Модун Шаньюй хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийг харуулсан энэхүү жүжгийн дууг Монгол поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг   “Увертюра” хамтлагийн чадварлаг залуус гайхалтай амилуулж та бидний сонорыг мялаасан.Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт багтсан энэхүү дуу клиптэй болж байгаа талаар бид мэдээлж трайлерийг хүргэсэн. Тэгвэл тус клипний 2 дахь албан ёсны трайлер бэлэн болсон байна.

Монгол бахархал, түүх, өв соёлыг харуулсан энэхүү клипний ажил өнгөрсөн сард эхэлсэн бөгөөд наадмын өмнөх өдөр та бидний хүртэл болох юм. Хамтлагийн анхны цомгийн зураг авалт дээр ажилласан “Image fx creative” студийн хамт олон энэхүү дууны клипийг хийж байгаа бөгөөд асар их ажиллагаа орсон клип болж байгаа ажээ. “Газар бол төр улсын үндэс, Хэрхэвч өгч үл болно” хэмээн цэрэглэн босч дайтсан Хүннү гүрний их хаан Модун Шаньюй өөрий нь золионд явуулж, араас нь дайн дэгдээн хөнөөхийг хүссэн эцгээ егүүтгэж шаньюйг залгамжилсан Монголын анхны төрт улсын хааны зарлигаас ишлэл татан уг клипийг бүтээсэн юм.

Клипний гол УДЭТ жүжигчин Г.Эрдэнэбилэг,Пүрэвдорж,Ганцэцэг,”Тэнгэриййн чоно “ орлон тоглогчдийн баг,Хангай тулааны урлагын тамирчид,зураач А.Аюушжав зэрэг маш чадварлаг уран бүтээлчдийн баг хамтран ажилласан аж
Дашрамд дуулгахад уг уран бүтээлийн хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-од, шүлгийг Б.Цогнэмэх, дууны найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн захирал, хөгжмийн найруулагч, тус хамтлагийн продюсер Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг нар хамтран бүтээжээ.Ингээд та бүхэн албан ёсны 2 дахь трейлэрийг хүлээн авч сонирхоно уу


URL:

Сэтгэгдэл бичих