Дахин нэг ээж төрүүлсэн үрээ хөнөөжээ

139_181Энэ хорвоод тээж төрүүлэн хүн болгосон үрээ хог дээр хаяж байгаа бараа аятай л гээж орхидог цэвдэг сэтгэлт эхчүүд олон болжээ. Бүсгүйчүүд бид чинь ямар гэгчийн л хүн араатан болоод байна даа.

Нэг нэгнийхээ аминд хүний санаанд ч багтамгүй байдлаар халдаж, төрүүлсэн үрээ хэдэн давхраас шидэж амийг нь хөнөөх сэтгэл бидний турьхан биений хаанаас нь гардаг юм бол.

Өнгөрсөн сард дөнгөж төрсөн бяцхан үрээ хоёр давхраас хогийн бункерт шидэж байсан ээжийн талаар бид сурвалжилж байлаа. Яг үүнтэй адилхан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ.

Тодруулбал, энэ сарын 04-05-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад нярай хүүхдийн цогцос олдлоо гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн VI хороо, 31 дүгээр байрны хогийн бункерээс 1.3 кг жинтэй нярайн цогцос олджээ.

Одоогоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Тогтох /www.mminfo.mn /


URL:

Сэтгэгдэл бичих