Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

599fb29aa9701270b6a9ff19f1902a35_LХүчит бөхчүүд  тэнгэр алдлан дэвж, хурдан хүлгүүд шандас мэдэн хурдалж, эрхий мэргэн харваачид цэц юугаа сорьсон Дэлхийд ганцхан Монгол наадмын баярын мэндийг хүргэе.

 Өнө эртний түүхт Үндэсний их баяр наадмаа бид шинэ бүтээн байгуулалт, их  шинэчлэлийн үйлсийн хамтаар эхлүүлж байна. Их Монгол улсын эрийн гурван наадмаар өртөөлж эх дэлхийн олимпийн наадмыг тун удахгүй нийслэл Улаанбаатартаа зохион байгуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе.

Хотол түмнээрээ сайхан наадаарай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ


URL:

Сэтгэгдэл бичих