Наадмын өдрүүдэд үнэ төлбөргүй үзүүлэх музейн байршил

a4c4eb2a9c896fb7bigБаяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11, 12, 13-нд зургаан музейг үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон билээ.

Тодруулбал, Монголын Үндэсний Музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Монголын театрын музей зэрэг зургаан музейг дотоодын үзэгчиддээ үнэ төлбөргүй үзүүлнэ.

Харин гадаадын иргэдийн хувьд хуучин тарифаараа төлбөртэй үйлчлэх юм.

Мөн энэ үеэр Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Өргөөг зорьсон англи дэслэгч”-100 жилийн тэртээ гэрэл зургийн үзэсгэлэн гарах аж.

Наадамчин олон баярын өдрүүдээр үр хүүхэд, гэр бүл, найз нөхөдтэйгээ Монголын гайхамшиг болсон бүтээлүүдийг үнэ төлбөргүй үзэх сайхан боломж ийн нээгдлээ.

Монголын тулгар төр Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Оюу толгой компаний ивээн тэтгэлгээр наадамчин олондоо зориулан “Өв түүхээрээ аялахуй” уриатай дээрх шийдвэрийг Соёл Спорт Аялал Жуулчлалын яам дэмжин ажилласан байна.

Ингээд музейн байршлуудыг танилцуулж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хувьсгалын өргөн чөлөө, Засгийн газрын ордны баруун хойно.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ: Хан уул дүүрэг, 120 мянгатын замын урд талд.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гэндэнгийн гудамж,
Улсын төв номын сангийн зүүн талд.

ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ: Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, Худалдааны гудамж дахь Барилгачдын талбайд.

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн тал. Соёлын төв өргөө цогцолборын Б хэсэг.

МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙ: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбайн зүүн тал. Соёлын төв өргөө цогцолборын А хэсэг хойд талын хаалга.


URL:

Сэтгэгдэл бичих