“Увс нуур” дэвжээний сорилгод П.Бүрэнтөгс арслан түрүүлжээ

burentugs1Харзтайд бэлтгэлээ базааж буй “Увс нуур” дэвжээний наадмын сорилго барилдаанаа хийжээ.

Барилдаанд Монгол Улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Орших, А.Бямбажав нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 64 бөх барилдаж үзүүр, түрүүгээ тодруулжээ.

Увсын бөхчүүдийн сорилгод Давст сумын харъяат улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Малчин сумын харъяат аймгийн арслан О.Гантулга үзүүрлэж шөвгийн дөрөвт Баруунтуруун сумын харяъяат улсын арслан Б.Ганбат, Улаангом сумын харъяат улсын харцага Ө.Бат-Орших нар шалгарав.

У.Бадам


URL:

Сэтгэгдэл бичих