Их хуралдайнхан ордонд орж ирлээ

Сүхбаатарын талбай дээр Их хуралдайнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж буй “Эх орон, тусгаар тогтнол, эв нэгдэл” хөдөлгөөний төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, АНАТХ-ний Г.Уянга нарын хэсэг хүн Төрийн ордны баруун хаалган дээр ирлээ. Тэд Их хуралдайгаас гаргасан тогтоолыг УИХ-ын Тамгын газар, Засгийн газарт гардуулж өгөхөөр ирээд байгаа юм. Тэдний тогтоолыг УИХ-ын Тамгын газрын ажлын албаны дарга Б.Одсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл хүлээн авахаар болж “Их хуралдай”-н төлөөлөгчдийн ордонд орууллаа. Тэд Төрийн ордны уулзалтын өрөөнд ярилцаж байна.
Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих