Н.Түвшинбаяр өвдөг шороодлоо

Улсын баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө.

Долоогийн даваанд Улсын аварга С.Мөнхбат шинээр начин цолны болзол хангаад байгаа Олимпийн аварга Н.Түвшинбаярыг амалж авсан.

Тэгвэл дөнгөж сая С.Мөнхбат аварга шинэ харцага Н.Түвшинбаярг тахимдаж дайрч давсанаар шөвгийн дөрөвт үлдлээ.

Одоогоор шөвгийн дөрөвт Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын начин Б.Батмөнх, Б.Гончигдамба нар үлдээд байна.

Н.Пунцагболд

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих