Тавын даваанд таван начин төрлөө
Тулгар төр байгуулагдсаны 2222 , Их Монгол улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд таван бөх Монгол Улсын начны болзлыг хангалаа.
Үндэсний их баяр наадмын хамгийн эхний начин цолтноор Төрөөгийн Баасанхүү тодорлоо. Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн арслан Т.Баасанхүү нутгийн ах улсын арслан Б.Ганбатаар тав давж улсын начин цолны болзол хангав. Хэнтий аймгийн арслан Э.Оюунболд улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж, 20 насандаа улсын начин цолны болзол хангаж наадамчин олныг баясгалаа.
2011 оны улсын наадамд дөрөв давж начны даваанд өвдөг шороодож байсан Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр улсын гарьд Д.Рагчаагаар тав давж улсын начин цолны болзол үндэсний бөхөө дээдлэгч хотол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээн авч наадамчдаа баярлуулав. Говь-Алтай аймгийн харъяат цэргийн хурц арслан Л.Цэрэнтогтох нутгийн ах У.Бат-Эрдэнэ гарьдаар начин цолны болзол хангасан бол аймгийн арслан Н.Батсуурь улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж отгон начны болзол хангалаа.
URL: