Үндэсний их баяр наадмын шагайн харваанд “Ажнай” клуб тэргүүллээ
Тулгар төр байгуулагдсаны 2222 , Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ажнай” клуб Монгол Улсын мэргэн Ц.Идэрцог ахлагчтай баг шалгарч алтан медалийн эзэд болж наадамчин олон түмнээ баясгалаа.
Сэлэнгэ аймгийн “Мөнх даатгал” ХХК-ийн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай баг дэд байр эзэлж мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байрт Өмнөговь аймгийн “Овоогийн говь” ХХК-ийн Монгол Улсын дэд мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг шалгарч хүрэл медалийн эзэд болов.
Дөрөв, тав, зургадугаар байрт Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Дэл Хан уул” ХХК-ийн Ж.Даваахүү ахлагчтай баг, Сэлэнгэ аймгийн “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн Б.Болд ахлагчтай баг, Улаанбаатар хотын “Баатар номун” ХХК-ийн Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Эрдэнэбаатарын баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
URL: