92 настай эр өөрөөсөө 70-н насаар дүү бүсгүйтэй хуримлажээ

s14770082Иракийн өмнөд хэсэгт байх Самарра хотод 92 настай фермер эр Мусали Мохамед өөрөөсөө 70 насаар дүү эмэгтэйтэй гэрлэсэн байна.
 
Түүний хоёр дахь эхнэрээр 22 настай бүсгүй сонгогдсон аж.
 
Тэдний хурим өвгөний хоёр ач хүүгийн хуримтай давхцан тохиосон гэнэ.
 
Хуримаа хийж буй өвөө өөрийгөө залуу эхнэр авснаар яг л хориод насандаа эргэн очсон мэт мэдрэмж төрж байна хэмээжээ.
 
Мусали нь анхны эхнэрийн хамт 16 хүүхдээ өсгөсөн бөгөөд 3 жилийн өмнө эхнэр нь өөд болсноор дахин эхнэр авсан нь энэ аж.
 
Орон нутгийн шашны болон омгийн ахлагч нар гурвалсан хуриманд зочилж, тэдэнд баяр хүргэсэн байна. 
 


URL:

Сэтгэгдэл бичих