Даатгуулагчийн тоо нэмэгджээ

imagesНийгмийн даатгалд энэ оны хагас жилийн байдлаар 641.3 мянган хүн шимтгэл төлөгч даатгуулагчаар бүртгүүлжээ.

Үүний 423.4 мянга буюу 66.0 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 217.9 мянга буюу 34.0 хувь нь төсөв байгууллагынх байгаа тухай статистикчид мэдээлж байна.

Энэ нь жилийн өмнөхөөс шимтгэл төлөгч, даатгуулагчийн тоо 55.6 мянга буюу 9.5 хувь, үүнээс аж ахуйн нэгж байгууллагынх 41.3 мянга буюу 10.8 хувь, төсөв байгууллагынх 14.3 мянга буюу долоон хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Ийнхүү жил ирэх тусам ирээдүйн амьдралын баталгааг бий болгох зорилгоор нийгмийн даатгалд хамрагдах иргэдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд нөгөө талаас энэ нь шинэ компаниуд олноор байгуулагдаж, иргэдийг орлоготой, нийгмийн даатгалтай болоход нөлөөлж буйтай холбоотой тухай албаныхан тайлбарлаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих