Цахилгаан, дулааны үнийг ирэх сараас нэмнэ

dcs-1Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг нэмэх тогтоол гаргажээ.

Шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулсан байна.

Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч 40 мкв талбайд 3000 төгрөг, 40-80 мкв бол 5000 төгрөг, 80 мкв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцжээ.

Харин эрчим хүчний хувьд ахуйн хэрэглээг 15 хувь, албан газар, уул уурхайн салбарт 30 хувиар нэмсэн байна. Тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Эрчим хүчний салбарынхан өнгөрсөн жил 60 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ оны эхний гурван сарын байдлаар найман тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд буйг албаныхан хэлж байгаа юм.

Б.Заяа

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих