Өсвөрийн тамирчин рекордын шинэчлэл тогтоолоо
Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аврага шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Уг тэмцээнд найман багийн 80 гаруй тамирчин оролцсон бөгөөд “Самбуу сан” группын тамирчин О.Даваагомбо рекордын шинэчлэл тогтоожээ.
Тодруулбал, 15 настай 53-р сургуулийн сурагч 2011 оноос хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Улмаар 2012 оны азийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн аж.
Энэ удаагийн улсын аваргад 52 кг-ын жинд өрсөлдөж 83 кг түлхэж рекорд эвджээ.
Мөн энэ оны наймдугаар сарын 15-нд болох дэлхийн хүүхдийн их наадамд Монгол Улсаа төлөөлж оролцохоор Ганболд багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа гэнэ.
Тус тэмцээний үеэр өнгөрсөн жилүүдийн улсын аврага, спортын мастер цолны болзол хангасан тамирчдаа шагнаж, урамшуулсан юм.
Тухайлбал “Хүч спорт хорооны тамирчин Б.Энхтамир спортын дэд мастер, “Самбуу сан” группын тамирчин Б.Дэнсмаа нарт спортын мастер цол тус тус хүртлээ.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: