Нам бүлгүүд Египетийн эвлэрэлд оролцохыг уриалав

Protest against Egyptian President Mohamed MorsiЕгипетийн түр ерөнхийлөгч Адлу Мансур18-ны өдөр телевизээр үг хэлж, нам бүлгүүд ба улс төрийн хүчнүүд Египетийн эвлэрэлийн үйл явцад оролцохыг уриалав.

Тэрээр хэлэхдээ, иргэдийн хүслийн дагуу түр ерөнхий сайд “мэргэжилтнээр бүрдсэн сайд нарын тэнхим”-ийг байгуулж, Египетэд нүүрлэж буй сорилтыг зохицуулах бөгөөд улс төрийн нам бүлгүүд хуулийн засаглал, зэрэгцэн орших үндсэн дээр нийгмийн шударга ёс, бүх Египетийн эвлэрэлийг биелүүлэхийг урьж байна гэжээ. Египет өнөө зангилаа үедээ байна, түр засгийн газар улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд бүх хүчээрээ зүтгэнэ гэж Мансур хэлэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Египетийн иргэд 2011 оны 1-р сар ба энэ оны 6-р сарын сүүлчээс 7-р сарын эхэн хүртэл хийсэн өргөн жагсаал нь дэлхийд гүнзгий сэтгэгдэл өгсөн, Египетийн олон улсын нэр нөлөөг дээшлүүлье гэвэл түр засгийн газар улс ардын эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьдралын төвшнийг дээшлүүлэх ёстой гэжээ.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих