Их аварга Д.Давгадорж “HONEYMOON” хамтлагийн дуучин Золоотой янаг амрагийн романс үүсгэжээ

Арлын Японд төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан их аварга Д.Давгадоржийн гэр бүл олны анхаарлын төвд байдаг.   Тэрбээр хар багаасаа үерхэж ижил дасал болсон Г.Тамираа хэмээх ухаалаг бүсгүйтэй гэр бүл болж хоёр хүүхдийн аав ээж болцгоосон. Тэгвэл сүүлийн үед их аварга Д.Дагвадоржийг “Honeymoon” хамтлагийн дуучин, нялх од Золоотой нэг хэсэг янаг амрагийн романс үүсгээд авсан гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаж эхэллээ.
Хосууд 2012 оны өвөл гал халуунаар дурлалцаж, амтат хайрандаа шатаж явсан гэнэ. Тэд өөрсдийн харилцаагаа нуухаар оролдож байсан ч нууц амрагийн явдал олны өмнө ил боллоо.  Тодруулбал Metromall их дэлгүүрт байрлах караокед “Honeymoon” хамтлагийн Золоо болон түүний найзуудтай их аварга хоолонд орж явсан төдийгүй Өвөрхангай аймаг руу ч хамтдаа зугаалсан удаатай гэнэ. Харамсалтай нь шинэхэн хосуудын үерхэл хагас жил ч бололгүй дуусаж, Золоо хүүхэн төрхөмдөө буцсан аж. Ингээд аваргын ивээлд багтсан тус хамтлагийн Золоогийн зургаас хүргэе.

www.barimt.mn Д.Саруул

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих