Египтэд Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсаны улмаас дөрвөн хүн амиа алджээ

h_50919171.jpg.1000x297x1Египтийн Мансур хотод ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан тухай “Аль-жазир” телевизийн суваг уламжлав.

Египтийн Мансур хотод ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан тухай “Аль-жазир” телевизийн суваг уламжлав. Телевизийн сувгийн мэдээгээр, алагдсан хүмүүс бүгд Мурсигийн талыг дэмжигч эмэгтэйчүүд байжээ. Тэдгээр нь галт зэвсгийн шарх авсан байв. Яг одоо мөргөлдөөнүүд Египтийн хойд нийслэл Александрия хотод болж байна. Каирт Мурсигийн талынхан Каирын олон улсын онгоцны буудлын зүг олон нийтийн эсэргүүцлийн жагсаал явуулахаар төлөвлөж байна. Тэнд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээг аваад байна. Онгоцны буудлуудын орцнуудыг египтийн армийнхан хяналтандаа аваад байна. Баасан гаригт “саятнуудын” ээлжит арга хэмжээ ажлаа эхлүүлээд байна. Эсэргүүцлийн жагсаалуудыг ерөнхийлөгч асан Мурсигийн талынхан болон түүнийг эсэргүүцэгчид явуулж байна.Өмнө нь исламистууд хийсэн мэдэгдэлдээ, баасан гариг нь “ хууль ёсыг буцаах дээр шийдвэрлэх үе” байх болно гэж мэдэгдсэн. Тэд нарын арга хэмжээ нь мусульман шашинтнуудын хувьд ариун сараар тооцогддог Рамадан сарын арав дахь өдөрт зориулагдсан байв. Мурсигийн талынхны цугларах гол газраар Рабиа аль-Адавия талбай хэвээр үлдсээр байна. Улстөрийн либерал хүчнийнхэн болон цэргийнхний Мурсийг огцруулах тухай шийдвэрийг дэмжсэн хэн бүхэн уламжлал ёсоор Тахрир талбай дээр цугларчээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих