Селена Гомес өөрийн хэв маягаа эвдсэн “Slow Down” дуугаа дүрсжүүлжээ

Дуучин Селена Гомес “Hollywood Records” хамтран “Star Dance” цомгоо маргааш албан ёсоор худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр тус цомогт багтсан “Slow Down” дуугаа дүрсжүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сайтаар цацсан байна.

Шинэ клип нь дуучин бүсгүйн хэв маягийг эвдэж чадсан. Өөрөөр хэлбэл, цаашид фэнүүд нь түүнийг тачаангуй бүсгүйгээр харах аж. Дашрамд дуулгахад, өнөөдөр Селена Гомесын 21 насны төрсөн өдөр тохиож байна.

Тэрбээр АНУ-ын Техас мужийн Гранд Прэйри хотод 1992 оны долдугаар сарын 22-нд мэндэлжээ. Мексик гаралтэй дуучин бүсгүй 2002 оноос хойш хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан юм. Селена Гомес залуу дуучин Жастин Бэйбертэй багагүй хугацаанд үерхсэн ч хосууд энэ оноос хоёр тийш болсон. Тэднийг бие биедээ хайртай учраас удахгүй нийлнэ гэх яриа гараад байгаа. Хосууд үе үе уулздаг гэж “TMZ” шар сайтад бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих