Сирийн шадар сайд өөрийн оронд дайн дэгдсэн хариуцлагыг Өрнөдийнхэнд тохов

lavrov_siriya_14.JPG.1000x297x1Сирийн шадар сайд Кадри Жамиль тус улсын одоогийн байдлын гол буруутнаар өрнөдийн орнуудыг нэрлэв. Тэрбээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой өнөөдөр хийсэн уулзалт дээр мэдэгдэхдээ, сирийн хямралт байдал урт удаан үргэлжилж байна гэлээ.

Сирийн шадар сайд Кадри Жамиль тус улсын одоогийн байдлын гол буруутнаар өрнөдийн орнуудыг нэрлэв. Тэрбээр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой өнөөдөр хийсэн уулзалт дээр мэдэгдэхдээ, сирийн хямралт байдал урт удаан үргэлжилж байна гэлээ.

Тус улсад цус урсгасан дайн сунжирсны улмаас хүний амь нас,эрүүл мэнд болон материаллаг хохиролууд улам нэмэгдсээр байна. Үүнд дээр эдийн засгийн  хохиролын хэмжээг дурдах нь зүйтэй гэж Жамиль онцоллоо.

Тэр оросын талд хандан сирийн хямралыг улс төрийн арга замаар зохицуулах оролдлогууд хийж буйд нь  талархал илэрхийллээ. Тэрээр мэдэгдэлдээ “ найрсаг харилцаатай орнууд, ялангуяа, ОХУ байгаагүйсэн бол сирийн эдийн засаг болон сирийн ард түмний хувь заяаг төсөөлөхөд хэцүү юм “гэж онцлоод  энэ бүх хүнд сорилтууд байсаар байгаа ч, Дамаск нь цаашдын ирээдүйгөө өөдрөгөөр харж байна гэжээ.

“Сирийн байдлыг улс төрийн арга замаар зохицуулах оролдлогыг хоёр жилийн турш явуулж байна. Гэтэл улс төр, цэргийн алхам амжилтгүй байна “гэж сирийн удирдагч мэдэгдсэнийг “Интерфакс “ агентлаг мөн иш татжээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих