Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойг БНАСАУ-д тэмдэглэж байна

Festivity to mark N. Korean leader's birthday1950-1953 оны Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг Умард Солонгост тэмдэглэж эхлэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

1950-1953 оны Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг Умард Солонгост тэмдэглэж эхлэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ. Өчигдөр Пхеньянд Майн нэгний цэнгэлдэх хүрээлэнд «Эх орны чөлөөлөх дайнд байгуулсан ялалтад» зориулсан спорт-уран сайхны «Ариран» шоу үзүүллээ.

7-р сарын 27-нд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай KCNA агентлагийн мэдээлэлд өгүүлжээ. Нам, цэргийн дээгүүр албан тушаалтнууд болон гадаадын төлөөлөгчид үзвэрт байлцав.

Солонгосын хойгийг 1945 онд японы булаан эзлэгчдээс чөлөөлсний дараа Ялтын хэлэлцээрээр тус улсыг хоёр хэсэгт хуваажээ. 1950 оны 6-р сарын 25-нд Умард, Өмнөд Солонгосын хоорондын зэвсэгт мөргөлдөөн гаарч, дайн болж хувирсан юм. БНХАУ-ын армийн сайн дурынхан БНАСАУ-ын талд, НҮБ-ын армийн цэрэгүүд Өмнөд Солонгостой хамт байлдан дайтав.

1953 оны 7-р сарын 27-нд БНАСАУ, Хятад улс, НҮБ гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.Энэ оны 3-р сард АНУ, Өмнөд Солонгосын байлдааны сургуулилтаас болж БНАСАУ хэлэлцээрээс гарах тухай зарлан мэдээлжээ.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих