Ц.Мянганбаяр Ш.Батхүүг хулхиджээ

myanganbayar_sh.batkhuuМонгол газар компанийн захирал Ц.Мянганбаяр “Жаст” группийн захирал Ш.Батхүүг хулхидсан байна. Олон овоотын ордыг 25 мянган тонн алтны нөөцтэй гэж хуурамчаар нөөц тогтоолгосноос нь  болоод Ш.Батхүүгийн хувьд  бүх л бизнесээ алдахад хүрэв.

Олон овоотын алтны нөөц ердөө гурав гаруй мянган тонн гэнэ. Ц.Мянганбаяртай холбогдсондоо харамсч байгаагаа нуугаагүй юм.

Ш.Батхүү анх Хадгаламж банкийг худалдаж авахдаа Ц.Мянганбаяраас “Олон овоот”-ыг өр зээлтэй нь авсан нь өдгөө өөрт нь нэмэр болсонгүй. Ц.Мянганбаяр энэхүү ордыг Анод, Зоос зэрэг банкуудад давхар барьцаанд тавьж, эдгээр банкууд ч дампуурсан түүхтэй. Ийнхүү Олон овоотын орд олон банкийг дампууруулж чадлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.