Энэтхэгт 900 орчим хүүхэд төрийн хөтөлбөрийн хүрээнд хээргжүүлсэн эм бэлдмэлээс хордлого авчээ

Food poisoning in India schoolЭнэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужид цус багадалтын өвчтэй тэмцэх төрийн хөтөлбөрийн хүрээнд фолийн хүчил ууж хэрэглэсэн янз бүрийн сургуулийн 900 орчим сургачид хордлого авчээ

 Энэтхэгийн хойд хэсгийн Харьяна мужид цус багадалтын өвчтэй тэмцэх төрийн хөтөлбөрийн хүрээнд фолийн хүчил ууж хэрэглэсэн янз бүрийн сургуулийн 900 орчим сургачид хордлого авчээ. Энэ тухай энэтхэгийн “Хинду “сонины сайт орон нутгийн эрх баригчдыг иш татан уламжилжээ.

Хэвлэлийн мэдээгээр, 879 хүүхэд уг эмийг уусаны дараа гэдэс нь өвдөж, огиулж, бөөлжиж байжээ. Тэдэнд эмнэлгийг тусламж үзүүлсэн байна.

Харьян мужийн эрх баригчдын төлөөлөгчид мэдэгдэхдээ, сургуулийн сурагчдад илэрсэн шинж тэмдэгүүд нь фолийн хүчлийг хэрэглэхэд ажиглагддаг дагалдах нөлөө гэжээ. Тэд төрийн хөтөлбөрийн хүрээнд нийт 1,6 сая хүүхэд эмийг хэрэглэсэн гэдгийг нягтлаад, гэтэл тэдгээрийн 900 орчимд нь гомдол гарсан гэжээ.

Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт энэтхэгийн Чхапра хотод хортой инсектицид буюу хүнд металлын үлдэгдэлийн улмаас хордлого авсан сургуулийн 23 сурагч нас барсан юм. Хүүхдүүд сургуулийн үнэгүй үдийн хоолонд хордсон юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих