ӨРХИЙН ТӨСӨВ ДАНХАЙЛГАСАН ХОНХНЫ БАЯРУУД

Сур, сур бас дахин сур гэж үг бий. Сурсны тоогоор харин хонхны баяр тэмдэглэдэг нь гэм биш зан болж. Хаврын урь орж, дөрөвдүгээр сар гарав уу, үгүй юү хонхны баяраар “амьсгалж” эхэлдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Энэ жилийн хувьд ч баярын тухай “гунигт бодол” эцэг, эхчүүдийг хэдийнэ шаналгаад эхэлжээ.

Хүүхдэдээ гар татахгүй боломжтой нэгэн байхад бусдын дор оруулчихгүй гэсэндээ “бүсээ чангалах” аав ээж хамаагүй олон бий. Ганц нэгээр тогтдог хонхны баяр бол яахав, гэтэл үгүй юм аа. Цэцэрлэг, дунд сургуулийн тав, ес, арваннэгдүгээр анги, их дээд сургууль, магистр, докторын төгсөлтийн баяр гэсээр арваад болчих янзтай. Хүн бүр зэрэг горилж, эрдэмтэн болохгүй ч ядаж магистр хамгаалах хүсэлтэй залуус олон болсныг дурдах нь илүүц биз ээ.

ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН БУЮУ ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯР

Ах, эгчийнхээ хонхны баяртай “барь цаж” цэцэ рлэгийн багачуул төг сөл тийн баяр тэм дэглэдэг бо лоод нэ лээн хэдэн жил болоод буй. Ганц ма найд л тэмдэглэдэг юм уу гэ вэл үгүй аж. Тухайлбал, арлын Японд л гэхэд цэцэрлэгээ төгсөж буй багачуулд дип лом гардуулдаг бол багш нарт нь харин цэцгийн баглаа бэлэглэдэг гэх. Үүнд нь япон эцэг, эхчүүдээс бараг зардал гардаггүй юм билээ. Харин манайд яадаг билээ?

Сурсан мэдсэнээ эцэг, эхдээ тайлагнаж, багшдаа баяр ласнаа илэрхийлэх нь “ноцтой асуу дал” биш байж болох ч тоо нь олон төгсөлтийн баяраа “том” тэмдэглэдэг нь асуудал байж мэднэ. Цэцэрлэгийн төгсөлт гэж хоолонд орох, багшдаа бэлэг авч өгөх зэ рэгт нэг хүүхдээс дунджаар 35-50 мянган төгрөг авдаг гэх.

Ганц өдрийн дотор тэгтлээ их идэж ууна гэж үү, тэд. Нэрээ хэлэхийг хүсээгүй Х-гийн хэлснээр анги, бүлгийн эцэг эхийн зөвлөл бүхнийг шийдэж, харин бусад эцэг, эх хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдог гэв. “Дургүйцээд яахав дээ, хүүхдийг минь ялгаж харьцах вий гэж айх юм”. Энэ бол олон эцэг, эхийн дуугүй өнгөрдөг шалтгаан мэт санагдлаа. “Манай ангийн тэр тийм юм өм сдөг, би ч гэсэн тийм өнгөтэй, тийм материалтай хувцас авна” гэж сургуульд дөнгөж орсон зургаан нас тай хүүхдийн “захиалга” эхэлдэг.

Ингэхэд төг сөлтийн баярынхаа учрыг тэд ойлгодог юм болов уу. Ерөнхий боловсролын тавдугаар ангийнхны хон х ны баярт дурсгалын цомог, есдүгээр ангийнханд ресторан зоогийн газарт орох, арваннэгд үгээр ан гийн хны хувьд амралтын мөнгө нэ мэгдэнэ гээд зар дал нь жил ахих тусам математикийн прогрессээр нэ мэгддэг гэхэд болно. Бага ан гийнхнаасаа ялгагдах зүйл нь ах, эгч нарт гашуун ундааны зардал нэмэгдэж гарч ирнэ.

САНАА ЗОВОХ ЗҮЙЛ МУНДАХГҮЙ

Оюутан залууст төгсөлтийн шалгалт, шүүлэг гэж санаа зовохын зэрэгцээ хонхны баяртаа “санаа тавих” шаардлагатай илүү нүүр учирна. Бус дын дор орохгүй гэсэндээ Улаанбаатарын дэлгүүр хоршоог самнаж эхэлдэг цаг одоо болжээ. Ганц өдөр гоёх хувцсаа олох, оёулах гэж хамаг цагаа барж орхино. Залуусын хувьд сайхан костюм байхад л хан галттай бол охидын хувьд чимэг зүүлтээс авахуулаад зардал их.

Гоёлын дээл гэхэд л 150-500 мянга, үдэш нь өмсөх даашинз, гутал, цүнх гээд жагсаалт үргэлжилнэ. Зургийн цомог, бичлэг, амралт, ресторан, сургуулийн хандив, автобус унаанд гэсээр зардал тоймгүй. Оргилуун дарс буу дуулахаар Сүхээ ахын талбай, амжилттай төгс гөөрэй гэж Гандантэгчэнлин хийдэд залбирах, Зайсан толгой өөд мацаж нийс лэлээ тольдох гээд очих газар бас мундахгүй. Жилийн жилд хэдэн мян ган залуусын хонхны баяр ерөнхийдөө нэг маршруттай ч хонхны баяр таа хэдийг зарцуулах нь хувь хүмүүсийн халаасыг шалгана.

Энэ жилийн төгсөгчдөөс “Хонхны баяраа нэг сая төгрөгт багтаагаад хийчих юмсан” гэх яриа дуулдаж эхлэв. Эцэг, эхчүүдийн сарын цалин тавиад туучих нь ээ, энэ хонхны баярт.

Ц.Болормаа

mongolnews


URL:

Сэтгэгдэл бичих