Испанид гарсан осолд 77 хүн хэлмэгдэв

TRAIN DERAILES IN SANTIAGO DE COMPOSTELAСүүлийн үеийн мэдээнүүдээс харахад Испанийн баруун-хойд нутагт төмөр замын осолд 77 хүн хэлмэгдэж 143 нь шархдаж бэртсэн тухай өнөөдөр Франс Пресс агентлаг бүс нутгийн шүүхийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав

Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад Испанийн баруун-хойд нутагт төмөр замын осолд 77 хүн хэлмэгдэж 143 нь шархдаж бэртсэн тухай өнөөдөр Франс Пресс агентлаг бүс нутгийн шүүхийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. Суудлын галт тэрэг Сантьяго-де-Компостела хотын өртөөнөөс холгүй зам төмөрөөс халив. Өчигдөр орон нутгийн цагаар 20 цаг 42 минут болж байхад осол гарч, бүх 13 вагон онхолдож, суулд нь байсан вагон бүрэн сүйджээ. Жолооч, үйлчлэгчдээс гадна 218 зорчигч галт тэргэнд байсан аж. Зарим мэдээнээс харахад хурдыг маш хэтрүүлсэн учир осол гарчээ. Төмөр замын энэ хэсэгт галт тэрэгний туйлын хурд цагт 80 км байх ёстой. Гэвч энэ галт тэрэгний хурд осолдох үеэр цагт 220 км байсан гэж үүний өмнө Галисийн засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих