Египетэд өгөх цэргийн тусламжийг түр зогсоов

65c4c6a7fc8c9ea6greatАмерикийн ерөнхийлөгч Барак Обама өмнө нь өгөх гэж байсан F-16 хэлбэрийн 4 байлдааны нисэх онгоцыг Египетэд шилжүүлэхээ түр зогсоосон гэж Америкийн батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жорж Литтле 24-д мэдэгдэв.

Мөн өдөр Пентагонд болсон хэвлэлийн бага хурал дээр Литтле Египетийн өнөөгийн байдалд байлдааны нисэх онгоцыг шилжүүлэх нь зохисгүй гэж Америк үзэж байна гэв. Гэвч Америк нь Египеттэй батлан хамгаалахын харилцааг баталгаажуулахаар үргэлжлэн чармайна, энэ нь бүс нутгийн тогтвортой байдлын үндэс суурь юм гэж тэр онцлов. Америк , Египетийн нэгдсэн цэргийн сургуулийг товлосон ёсоор явуулна гэж тэрээр мөн мэдэгдэв.

Египетийн цэргийн тал Морсийг ерөнхийлөгчөөс огцруулсан 3 долоо хоногийн хугацаанд Америкийн засгийн газар “цэргийн эргэлт” гэдгээр Египетийн улс төрийн халааг хэлэхээс татгалзсаар ирсэн юм. Америкийн хуулиар Египетэд цэргийн эргэлт гарсныг зөвшөөрөхөд хүрвэл Египетэд тусламж үзүүлэх боломжгүй болох юм.

\Урьхан\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих