“Н.Энхбаярын амь насанд аюул заналхийлж эхэллээ” гэв

1_1374803141МАХН-ын хэвлэлийн албанаас нэгэн мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлийн гол агуулга нь эмч нар МАХН-ын дарга Н.Энхбаярын биед анхаа­рал тавихгүй байгаа гэнэ. Уг мэдэгдэлд “Ерөнхийлөгч асан хүний бие  эд эсийн задралд орж амь нас нь цаг, минутаар хэмжигдэж байна. Нэгэн цагт эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж явсан гурав дахь Ерөнхийлөгчийг эмчлэх тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтэн Монголд байхгүй. Түүний амь насыг одоо л аварч, эмчилгээг нь яаралтай хийж эхлэхгүй бол анагаах ухаан дээд зэргээр хөгжсөн гадаадын аль ч улс орон эмчилж дийлэхээргүй болоод байгаа юм. Түүний амь нас минут, секундээр хэмжигдэж байгаа энэ үед ШШТ-ийн эмч нар эмч  хүний өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандах нь байту­гай “Н.Энхбаяр үхэж эхлээгүй учраас суллахгүй”  гэсэн  утгатай дүгнэлт бичээд сууж байсан яриа чих дэлслээ. Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалах тангараг өргөсөн эмч нар гиппократын  тангара­гийн араас “Энэ тангараг хүмүүст ялгавартай үйлчилж зөвхөн эрх баригчидад захиалгаар үйлчилнэ” гэж оруулдаггүй л юм бол яагаад ШШТ-ийн эмч нар Н.Энхбаярт ялгавартай хандаж, хүний амь насыг өчүүхэнд үзээд байна вэ. ШШТ-ийн эмч нар Н.Энхбаярын биеийн байдлын тухай дүгнэлтийг анх 6 сарын 17-нд авч, үзлэг шинжилгээ хийсэн. Ингэхдээ эвдэрхий даралтын аппараттай ирчихээд “Даралт нь хэвийн л байна шүү дээ” хэмээн хээв нэг хэлээд сууж байгаа нь анхнаасаа энэ хүний төлөө нэг ч алхам хийхийг хүсэхгүй байгааг нь баталж байна. Хүний амь насыг юугаар ч үнэлж болошгүй. Гэтэл хамгийн хариуцлагатай ажил хийж байгаа эмч, шүүх хяналтынханд Н.Энхбаяр биш наадам илүү чухал байлаа” хэмээжээ.

 

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих