Эрчүүдэд эерэг нөлөөтэй хүнс

man-foodУлаан лооль
Түрүү булчирхайн өвчнөөс сэргийлэх гол хүнс. Мөн бэлгийн чалхыг ч “сэргээх” увдистай. Улаан лоолинд ликопин хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ бодис нь түрүү булчирхайн үйл ажиллагаанд маш сайн. Мөн ликопин нь хүчтэй антиоксидант (хорт хавдрын эсрэг бодис) агуулдаг нь бас нэг давуу тал.

Улаан чинжүү
Зүрхний хэвийн үйл ажиллагаанд тустай. Түүнчлэн хоёр ширхэг улаан чинжүүнд С витамины өдрийн хэрэгцээ байдаг.

Max
Махаар дамжин бие организмд ашигтай холестерин ирдэг. Энэ нь бэлгийн гормоны үндэс болдог. Иймд эрчүүдэд нэн тохиромжтой хүнс болно. Бүх төрлийн мах ашигтай.

Үзэм, чангаанз
Тархины үйл ажиллагааг сайжруулахын сацуу бэлгийн идэвхжилийг нэмэгдүүлнэ. Өдөрт атга үзэм юмуу, хатаасан жимс иддэг байхад болно.

Самар
Самар нь мартах өвчнөөс сэргийлэхийн сацуу Е витамин агуулдаг тул бэлгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.

Далайн гаралтай бүтээгдэхүүн
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд бэлгийн гормонд нэн чухал йод агуулагддаг.

Өндөг, сүү
Уургын эх үүсвэр учраас эрчүүлд ашигтай хүнс.

/Хань/


URL:

Сэтгэгдэл бичих