Нарны зайны асуудлаарх Хятад Европын хэлэлцээ тохиролцоонд хүрлээ

4d471c3a2c12d425originalНарны зайны Хятадын аж ахуйн салбар болон Европын зөвлөл Хятадаас Европт гаргаж байгаа нарны энергийн зайны үнэ ханшны асуудлаар тохиролцоонд хүрлээ гэж Хятадын механикийн болон цахилгаан хөдөлгүүрт машины импорт экспортын нийгэмлэг 27-нд мэдэгдлээ. Хятад Европын арилжааны түүхэн дэх хамгийн том энэ маргааныг хэлцлээр дамжуулан шийдвэрлэж, маргаан шат өгсөхөөс зайлуулан, хамтаар ашиг хүртэх зорилгодоо хүрлээ гэж холбогдох мэргэжилтэн илэрхийлсэн байна.

Хятадын тал жил болгоны экспортын эд ангийн хэмжээг тогтсон хэмжээнд хязгаарлана гэж амласан ба үүний угтвар болгож Европын холбоо нарны  зайны Хятадын бүтээгдэхүүнд хямдаар борлуулахын эсрэг арга хэмжээ авахгүй гэдгээ баталжээ.

Хятад Европын хэлэлцээ тохиролцоонд хүрснийг ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Дань ян сайшаалаа. Тэрээр хэлэхдээ, “Хятад Европын арилжааны хэмжээ асар их тул маргаан гарах нь хэвийн үзэгдэл юм. Харин ухаалгаар хандаж, зохимжтой шийдвэрлэх хэрэгтэй. Европын холбоо бол Хятадын нарны зайны экспортын хамгийн том зах зээл учраас маргаанаа зөвшилцлөөр дамжуулан шийдвэрлэх нь хоёр талын эдийн засаг худалдааны харилцаагаа нээлттэй, тогтвортой үргэлжлэн хөгжүүлэхэд тустай, мөн хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцнэ” гэжээ.

Хятад Европын нарны зайн худалдааны зөрчил нь Хятад Европын хөрөнгийн хэмжээгээр хамгийн том худалдааны зөрчил, энэхүү зөрчлийг зохистой шийдвэрлэх нь дэлхийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн эрүүл саруул, тогтвортой хөгжилд тустай. Хятад Европын нарны зайн үйлдвэрлэлийн бүх талын хамтын ажиллагаа эрчтэй, харилцан уялдаж ажиллах төвшин өндөр, Хятад Европын нарны  зайн үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, нарны зайн үйлсийн эрүүл саруул, дэг журамтай хөгжлийг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэж Шэнь Дань ян хэлсэн байна.

Европын холбооны комисс энэ оны 6-р сард, Хятадаас Европт экспортлох нарны зайн бүтээгдэхүүнд хийсэн хямдаар борлуулахын эсрэг шалгалтын анхны дүнг нийтэлж, Хятадын нарны зайн бүтээгдэхүүнээс хямдаар борлуулахын эсрэг татвар авахаар тогтжээ, тухайлбал эхний хоёр сарын татварыг 11.8% байснаасаа цаашид өсгөн 47.6%-д хүргэх болно. Уг шийдвэрийг нийтэлсний дараа, Хятадын холбогдох салбарынхан үнийн амлалтад холбогдуулж Европын холбооны комиссын шалгах байгууллагатай олон удаагаа зөвшилцөн хэлэлцсэн байна.

Энэ удаагийн үнийн амлалт тохиролцсон хэрэгт Хятадын нарны зайн аж ахуйн нэгж сайшааж байгаагаа илэрхийлэв. Энэ шийдвэр нь Хятад Европын хоёр талын сэтгэл хангамжтай үр дүн гэж Хятадын нарны зайн хамгийн том аж ахуйн нэгж—Инли эрчим хүчний байгууллагын холбогдох ажилтан Лян Тянь хэлсэн байна:  “нэгдүгээрт, Хятад Европ хоёр тал нарны зайн асуудлаар нэгдмэл байр суурьтай болж чадна, хоёрдугаарт Хятадын нарны зайн аж ахуйн нэгжийн ашиг сонирхлын шаардлага болон хүсэл эрмэлзлийг худалдааны нийгэмлэгээр дамжуулан Европын холбоотой үр ашигтай ойлголцож, заримийг нь Европын холбоо хүлээж авсан. Гуравдугаарт үнэ нь ямар байсан ч бид тохиролцсон хэлэлцээрийг нөхцөлгүй хэрэгжүүлж, бид үнийн амлалтаас болсон барааны тоо, үнийн хувиралтад санаачилгатай хандаж, Европын хэрэглэгчдийн бодол санал хүсэл шаардлагыг урьдаар ойлгож, цаг даруйд нь арга хэмжээ авах болно” гэжээ.

Хямдаар борлуулахын эсрэг 47.6%-ын татвартай харьцуулбал хэлэлцээгээр дамжуулан үнийн талаар амлалт хийсэн нь Хятадын талд авч хэлбэл хүлээж авах боломжтой. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны гадаад эдийн засаг судлалын хүрээлэнгийн даргын туслах Лю Шүгийн үзэж байгаагаар, аргагүй эрхээр үнийн амлалт хийсэн нь Хятадын нарны зайн экспортод нөлөөлөх боловч Хятадын аж ахуйн нэгжид нэлээд ашигтай байж, хоёр талын худалдааны маргааны шат өгсөхөөс зайлсхийж чадлаа.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих