УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бөх тайлбарлажээ

10481_342УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улс төрөөс түр хугацаагаар хөндийрч, бөхийн спорт­доо дахин “дурласан” гэнэ. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хүндэт зочноор уригдсан байна. Харин хүндэт зочин маань тэнд УИХ-ын гишүүн бус аваргынхаа үүргийг маш сайн биелүүлсэн аж. Тэрбээр нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд бараг л бөх тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм байх. Үүний­хээ зэрэгцээ наадамд нь зодог­лосон залуу бөхчүүдэд зөвлөгөө өг­сөн шигээ шавиагаа ханатал бөхийн тухай ярилцсан аж.

Түүнчлэн нэр хүнд нь унасан намынхаа нэрийг Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн үеэр бага ч атугай өр­гөж чадсан түүнд намынх нь нөхөд талархаж байгаа нь гар­цаа­гүй. Харин УИХ-ын эрхэм гишүүн маань намынхандаа гомдол тээсээр яваа гэсэн. Арга ч үгүй биз. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынх нь зарим нөхөд түүнийг үл тоомсорлосон гэдгийг дотор нь байгаа хүн байтугай гадна нь байсан хүмүүс хүртэл анзаарчихсан байна билээ.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10481

 


URL:

Сэтгэгдэл бичих