6.11 кг жинтэй төрсөн охин удаан хугацаанд амьдарч чадахгүй

5cc7346035f4f253bigГерманд өнгөрсөн долоо хоногт 6.11 кг жинтэй аварга охин мэндэлсэн. Жаслеен хэмээх охиныг мэргэжилтнүүд эмнэлгийн хяналтад байлгаж, энэ долоо хоногийн даваа гарагт албан ёсоор ийм аварга охин төрсөн тухай мэдэгдсэн юм.

Лэйпзиг хотын их сургуулийн эмнэлэгт төрсөн аварга охин 57.5 см өндөртэй аж. Түүний ээж, 31 настай Мариа ярихдаа “Ийм том охин төрүүлнэ гэж зүүдлээгүй. Би 11 настай охин, хоёр настай хүүтэй” гэжээ.

Харамсалтай нь мэргэжилтнүүд Жаслеен охиныг удаан хугацаанд амьдрах боломжгүй гэж үзэж байгаа аж. Учир нь охин өсөхийн хэрээр түүний жин нэмэгдэж болзошгүй хэмээн эмч нар тодорхойлжээ.

Гэхдээ герман мэргэжилтнүүд төрөлхийн том биетэй охины биеийн жинг 6-8 нас хүртлэх хугацаанд одоогийнх шиг барих боломжийг судалж байгаа аж.

Т.Арьяа
time.mn

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих