Франц Сирид зэвсэг нийлүүлэхгүй

2b9bfd6a1bc5f141bigФранцын гадаад хэргийн сайд Фабиус 30-ны өдөр Парист хэлэхдээ, Европын холбоо Сирид зэвсэг нийлүүлэх хоригийг цуцалсан ч Франц Сирийн сөрөг бүлгийн “Үндэсний холбоо”-д зэвсэг нийлүүлэхгүй, учир нь хэзээ нэгэн цагт эдгээр зэвсгээр бидэн рүү дайрч болзошгүй гэжээ.

Тэрээр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, бид Үндэсний холбоонд тусламж үзүүлж болох ч зэвсэг нийлүүлэхгүй. Сирийн хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх зам хайх ёстой. Өнөө АНУ, ОХУ, Франц зэрэг орнууд бүгд Сирийн асуудлаар Женевт хуралдахаар чармайж байна гэжээ.

Хямралаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямрал гаарч байна. Олон дүрвэгсэд Сири, Йордан, Ливан болон бусад хөрш орнуудад тархсан байна. Франц хүмүүнлэгийн ажиллагаа өрнүүлж, дэмжлэгээ эрчимжүүлнэ гэж сайд яриандаа дурджээ.


URL:

Сэтгэгдэл бичих