Бэлгийн мөөгөнцөр гэж юу вэ?

11498_610_350Бэлгийн мөөгөнцөр нь бэлэг эрхтний дотор хэсэгт “candida” хэмээх бичил биетнүүд үүссэнтэй холбоотой үрэвсэл юм.

Бэлгийн мөөгөнцөрийн шинж тэмдэгүүд

Бэлгийн мөөгөнцөрийн хамгийн түгээмэл шинж тэмлэг нь бэлэг эрхтнээс цагаан юм ялгарах үзэгдэл юм. Бэлгийн мөөгөнцөрийн үед ялгарах цагаан юм нь сүү, сүүний цөцгий, ээдэм маягийн шинжтэй байдаг. Ялгарч буй энэ зүйлсийн зэрэгцээ бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно.

Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөхөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнах нь бий. Ийм үед хүмүүс ихээр айж сандардаг.

Бэлгийн мөөгөнцөртэй хүмүүсийн заримд нь бэлгийн харилцаанд орох үед хорсож өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Бэлгийн мөөгөнцөрийн үед ямар нэгэн эвгүй үнэр танар байдаггүй.

Тогтмол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр урьдёилан сэргийлж болно

Ээдэм шиг цагаан зүйл зарим хүнд ялгардаг байхад, зарим хүнд огт ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх нь ч бий. Иймээс охид, бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн үзлэгийн үед ийм өвчин байгааг мэдэж, бага дээр нь эмчлүүлснээр дахин давтахааргүй болгож, үр дүнтэй эмчилгээг хийлгэж чадна.

Бэлгийн мөгөөнцөрийг хэрхэн оношлох вэ?

Энэ өвчнийг оношлоход тун хялбар байдаг. Эмчийн үзлэгийн үед үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан зүйлс нь энэ өвчний шинж тэмлэгийг харуулж байдаг. Мэргэжлийн эмч үтрээнээс арчидас авч, мазокийн шинжилгээний хариуг даруйхан танд мэдэгдэх боломжтой.

Бэлгийн мөгөөнцөр хэрхэн халдварладаг вэ?

Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн харилцаанд орсон хосоос халдварлана. Мөн бохир жорлон, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг.

Гэвч мөөгөнцөрийн гол үүсэх шалтгаан нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлгийн эд эсийн PH-ийн тэнцвэр алдагдснаас болж үүсдэг байна. Учир нь огт бэлгийн харилцаанд ороогүй залуу охидод хүртэл энэ өвчин илэрдэг.

Бэлгийн мөөгөнцөр хэдэн настай хүнд илэрдэг вэ?

Энэ мөөгөнцөр нь хамгийн ихээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд ихээр илэрдэг. Учир нь эдгээр хүмүүст ялгарч байдаг эстрогений дааврын нөлөөгээр мөгөөнцөр бий болох таатай орчин бүрдэж өгдөг байна.

Кандидозийн үрэвсэл хэр их илэрдэг вэ?

Насанд хүрсэн бүх мэгэтэйчүүдийн ¾-т нь амьдралынх туршид хамгийн багадаа 1 удаа илэрдэг.

Ямар үед бэлгийн мөөгөнцөрөөр их өвчилдөг вэ?

Зарим тохиолдолд бэлгийн мөөгөнцөр нь их идэвхтэй байдаг. Эдгээр тохиолдлууд:

- Антибиотикийн хэрэглээ: Антибиотик нь хүний бэлэг эрхтэнд байдаг хэрэгтэй бактериудыг бүгдийг нь устгаж мөөгөнцөр үүсэх үндэс суурийг тавьдаг. Ялангуяа пенцилиний төрлийн антибиотик нь илүү ихээр нөлөөлдөг.

- Жирэмсний үе: Дархлааны систем нь хэвлий дэх хүүхдийг хамгаалахын тулд жирэмсний явцад маш ихээр давамгайлж байдаг. Дархлааны систем давамгайлах нь мөөгөнцөр үүсэх таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

- Жирэмснээс хамгаалах эм бэлдмэл : Жирэмснээс хамгаалах эм бэлдмэлийг хэрэглэх явцад бэлгийн мөөгөнцөр тусах нь ихээр ажиглагддаг. Энэ байдал нь ерөндөг таюиулсан эмэгтэйчүүдэд ижилхэн байдаг.

- Нелонон дотуур хувцас : Цэвэр даавуун бус, нелонон даавуугаар хийсэн дотуур хувцастай үед чийглэг орчин бүрдэж, мөөгөнцөр үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс ялангуяа эмэгтэйчүүдэд даавуун материалтай дотуур хувцас өмсөхийг зөвлөдөг.

- Архаг системийн өвчнүүд : Чихрийн шижин өвчин, бамбай булчирхайн үрэвсэл зэрэг архаг өвчтэй хүмүүс бэлгийн мөөгөнцөрөөр өвчлөх нь олон байдаг. Ялангуяа чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь бэлэг эрхтэний шингэн дэх сахарын хэмжээг өсгөхөд нөлөөлдөг бөгөөд энэ нь мөөгөнцөр үржих нөхцөлийг бий болгоно. Сахарын өвчтэй хүний хувьд сахарын хэмжээг байнгын тогтвортой байлгаж чадваас бэлгийн мөөгөнцөр тусах эрсдэл нь төдий чинээ багасдаг гэсэн үг юм.

- Гадны нөлөө : Бэлэг эрхтний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, ариун цэврийн хэрэгсэл, буруу тампон хэрэглэх үед харшил өгч, улмаар мөөгөнцөр үүсгэдэг.

- Бэлэг эрхтнийг угаах : Бэлэг эрхтний дотор хэсгийг даралттай усаар ширшиж угаах нь тухайн орчны PH-ийн хэмжээг ихэсгэж, зарим төрлийн бактери, мөөгөнцөрийн үрэвслийг бий болгодог. Иймээс бэлэг эрхтний дотор хэсгийг ус, савангаар угаахгүй байх нь зүйтэй.

- ДОХ : Хүний биеийн дархлааг тэр чигт нь устгадаг энэ өвчний үед бэлгийн мөөгөнцөр хамгийн түгээмэл тохиолддог.
Ойр ойрхон, хүчирхийлсэн бэлгийн харьцаа : Бэлгийн хурьцал хэтэрхий ойрхон, хуурайшсан байхад нь албадан хүчирхийлэх маягаар бэлгийн харьцаанд орсон тохиолдолд арьсанд гэмтэл учруулж, улмаар үрэвсэж мөөгөнцөртөх суурийг тавьж өгдөг байна.

- Бусад шалтгаанууд : Хэт таргалалт, цацраг идэвхит туяанд өртөх, дааврын эм бэлдмэл хэрэглэх зэрэг нь мөн мөөгөнцөрийг үүсгэх шалтгаан болдог.

Бэлгийн мөөгөнцөрийг хэрхэн эмчлэх вэ?

Бэлгийн мөөгөнцөрийг амаар уух эм бэлдмэлийн зэрэгцээ, бэлэг эрхтэнд шургуулах лаа хэлбэрээр байж болно. Мөөгөнцөрийг устгах зориулалттай эм бэлдмэлийг antifungal буюу мөөгөнцөрийн эсрэг эм хэмээн нэрлэдэг.

Амаар уусан эм нь хүний цусанд холигдож, дараа нь мөөгөнцөрийн эсүүдийг устгах нөлөөтэй байдаг. Амаар уух эмин зэрэгцээ, зориулалтын лаа, крем зэргийг давхар хэрэглэвэл илүү үр дүнтэй эмчилгээ болж чадна. Хамгийн гол нь энэ эмчилгээг дур мэдэн хийж болохгүй. Зайлшгүй мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хийх шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй.

Архаг мөөгөнцөрийн үрэвсэл гэж юу вэ?

Нэг жилийн дотор 4 ба түүнээс олон удаа мөөгөнцөрөөр өвчилж буй хүнийг “архаг мөөгөнцөрийн үрэвсэлтэй” хэмээн оношилдог. Архаг мөөгөнцөрийн өвчтөнг эмчилэхэд хэцүү бөгөөд эмчилгээн удаан хугацаа шаардагдана.

Архаг мөөгөнцөрийн өвчний дахин давтагдах шалтгааныш оношлохын тулд (цусан дахь сахарын хэмжээг хэмжих, ДОХ-ын шинжилгээ хийх зэрэг) байж болно. Мөн эдгээр хүмүүсийн нөхрүүдийг эмчилгээнд хамруулах хэрэгтэй.

Жирэмсний үед мөөгөнцөрийн эмчилгээг хийж болох уу?

Тиймээ. Өмнө нь хэлж байсанчлан жирэмсний үед мөөгөнцөр түгээмэл тохиолддог. Үүний шалтгаан нь жирэмсний үед хүний дархлаа өндөр байдагт оршино.

Жирэмсний үед мөөгөнцөрийг эмчлэхийн тулд үтрээгээр лааг хэрэглэх нь илүү зохимжтой байдаг.
Үтрээгээр хэрэглэдэг лаа, крем зэрэг нь цусанд холигддоггүй учир жирэмсний 3 сартайгаас хойш хэрэглэхэд аюулгүй. Гэвч мөн л мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр үүнийг дур мэдэн хэрэглэж болохгүй.

Жирэмсний үед зайлшгүй шалтгаан байхгүй бол антибиотикийн төрлийн эмүүдийг амаар уухгүй байх хэрэгтэй. Учир нь амаар уусан эм нь цусанд холигддог учир цусаар дамжин урагт хор хөнөөл учруулах эрсдэлтэй.

Мөөгөнцөрийн үед нөхрийг хамт эмчлэх шаардлагатай юу?

Бэлгийн мөөгөнцөрийн үед ихэнх тохиолдолд нөхрийг хамтад нь эмчилдэггүй. Зөвхөн эмчилгээний явцад бэлгийн харьцаанд орохгүй байх, ариун цэврийг сайн сахих зэргийг анхааруулдаг. Харин нөхрийн бэлэг эрхтэн улайж, загатнасан ковиуртай бол шинжилгээнд хамруулж зохих эмчилгээг хийх нь зүйтэй.

Бэлгийн мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Нелонон бус даавуун дотуур хувцас хэрэглэх

- Дотуур хувцасаа халуун усанд буцалгаж, индүүдэж өмсөх

- Бариу биш, биед эвтэйхэн уужуу өмд өмсөх

- Бэлэг эрхтний дотор хэсгийг савандаж угаахгүй байх

- Бэлэг эрхтний гадна хэсгийг савангаар бус збвхбн усаар угааж байх. (үгүй бол арьсан хэсэг дэх хүчлийн тэнцвэр алдагддаг)

- Бэлэг эрхтний орчинд химийн бодис түрхэж хэрэглэхгүй байх, таарч тохирохгүй тампон хэрэглэхгүй байх.

- Бэлгийн харьцаанд орохдоо боломжтой бол бэлгэвч хэрэглэж байх.

- Эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлон, бассейнд орохгүй байх.

- 6 сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж байх.

Эмчид үзүүлэлгүйгээр эмийн сангаас дураараа авч хэрэглэсэн эм танд эм биш, хор болж мэднэ. Иймээс таны бэлэг эрхтнээс цагаан ээдмэг зүйл ялгарч байгаа бол эхлээд та мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй.

/Ээж боллоо/


URL:

Сэтгэгдэл бичих