МҮТВ-ийн доройтол

mnbЗах зээлийн орчинд хэн аливаа зүйлийг  хэрэглэгчидэд хүргэж, тэдний хүсэл таашаалд нийцүүлж чадна тэр оршин тогтнож, өөрийн байр сууриа бататгаж чаддаг.   Үүний төлөө хувийн хэвшлийнхэн дунд өрсөлдөөн бий болж улмаар энэ өрсөлдөөнөөс хэрэглэгчид хождог жамтай. Харамсалтай нь эл өрсөлдөөнд  оролцдоггүй, төрийн татаас болон хэрэглэгчидийн шууд хураамжаар санжүүждэг  байгууллага   зах зээлийн  өнөө цагт оршин тогтносоор байна. Энэ бол Монголын  Үндэсний ТВ гэх  ”их айл” юм. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн  сонгуулийн шууд мэтгэлцээний үеэр олон хүмүүс үндэсний ТВ-ийг  захын арилжааны ТВ-аас илүү гарахааргүй бодлого, үйл ажиллагаагаа явуулж байгааг харж, интернэт орчинд МҮТВ ”булшлагдлаа” гэж хэлж байсан нь ортой бололтой.

Үндэсний ТВ-ийн эфирийн минут бүрэн үнэ цэнэтэй гэдэгтэй  хэн хүн санал нийлэх биз.

Татвар  төлөгчдийн мөнгөөр санхүүждэг үндэсний ТВ реклам явуулахгүй гэдэг ч үнэн хэрэгтээ реклам явуулах нь элбэг. Бүр сүүлдээ эфирийн  үнэтэй цаг хугацаагаа  хувийн сургуулийн элсэлтээ идэвхжүүлэх гэсэн арчаагүй PR-ын шинжтэй реалити шоунд зориулж байх юм. Монголын  Үндэсний Их сургууль гэх сүржин нэртэй, голдуу хөдөөний оноо багатай оюутнуудыг  түүж элсэлт авдаг, сургалтын чанараас илүү тоог эрхэмлэдэг нэгэн сургуулийн элсэлтийг идэвхжүүлэх зорилгоор явуулж байгаа ”Үндэсний шилдэгийн эрэлд-5” реалити шоуг МҮТВ нэгдүгээр сувгийнхаа бүтэн цагийн эфирээрээ гаргах нь зөв гэж үү.

21641_604867502867728_1953154463_n

Үндэсний ТВ-д хувийн сургуулийн шоунаас өөр өөрсдөө  санаачлан хийсэн,  эфиртээ гаргах нэвтрүүлэг алга гэж үү.

Тус реалити шоунд оролцож байгаа оюутан болохоор зорьж буй сурагчдыг  ирээдүйн Ерөнхийлөгч  болно гэхэд шүүгч, хөтлөгчид нь “өхөөрдөн”: ”Манай нэвтрүүлэгт монголын ирээдүйн ерөнхийлөгчид оролцож байна…” гэж хэлэхийг сонсоод үнэхээр ичлээ.

Тэгээд ч МҮТВ эфирээрээ  ийм шоу явуулж байгаа нь шударга өрсөлдөөний хуульд нийцэх үү,   хэний эрх ашгийн үүднээс, ямар арын хаалгаар барагтайхан   хувийн дээд сургуулийн реклам болсон  реалити шоуг Монголын үндэсний ТВ-ээр нэвтрүүлнэ вэ?

Нэгмөсөн  бусад хувийн сургуулиуд ч гэсэн элдэв нэртэй реалити шоу санаачилж үндэсний ТВ-ийн нэгдүгээр сувгаар ээлж дараалан гаргавал  ямар вэ.

МҮТВ-ийн удирдлагууд энэ мэт бодлого үйл ажиллагаагаа явуулж чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа хүлээлгэн өгч хийлгэмээр юм даа.

Ц.Мөнх

Ugluu logo


URL:

Сэтгэгдэл бичих