Хуурай сүүгээр найруулсан АПУ-гийн сүүгээ аваарай

apuМонголчууд бид өөрсдийгөө нүүдлийн  мал аж ахуйн улс  орон гэж  дуудуулах дуртай. Үнэн хэрэгтээ  ард иргэд нь дэлхийн жишигтээс давсан үнээр малын махаа худалдан авч иддэг. 40 гаруй сая малтай монголчууд 1кг малын махаа  10  орчим ам.доллар аар худалдан авахдаа тулж байсан удаатай. Махны асуудал нэгэнт хяналтаас гарлаа гэж бодьё. Тэгвэл ядаж  малынхаа сүүг  боловсруулж, сүүтэй цайгаа  ууя гэтэл томоохон компаниуд нь  химийн бүтээгдэхүүн болсон хуурай сүүгээр шингэн сүүг найруулж борлуулалт хийж байх юм. Жишээ нь: АПУ компани “Үнээний хатаасан сүү” нэрийн  дор хуурайг сүүг зөөлрүүлсэн устай найруулан шингэн сүү хийж борлуулж байна.

sooo

Улаанбаатар хотыг тойрсон олон үнээний фермүүдээс  шингэн сүү худалдан авч сүү  үйлдвэрлэхээс илүүтэй хуурай сүүг устай найруулан сүү гаргах нь зардлын хувьд хямд, ашгийн хувьд өндөр байх нь ойлгомжтой. Харамсалтай нь хотын иргэд бид АПУ мэтийн  компанийн золиос болж  химийн найрлагатай хуурай сүүгээр найруулсан сүүг  цайндаа сүлж уух ёстой болж байгаа юм уу даа.

А.Тамир

Ugluu logo


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих