Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр

зурхайАргын тооллын:     2013.8.9 Баасан гараг
Билгийн тооллын:    3. Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр
Наран ургах шингэх:   05.47-20.14
Үс засуулбал:   Эд мал баялаг төгөлдөр болно.
Барилдлага:   Түлэх
Шүтэн барилдлага:   Сансар

Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.


URL:

Сэтгэгдэл бичих