Поп хатагтайн зургуудаар ном хийнэ

1gpslfom“Dual Zet” студи зууны манлай дуучин, гавьяат жүжигчин non хатагтай Б.Сарантуяад өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай фото зургийн дурсамж ном гаргах санал тавьжээ.

Тэрбээр энэ саналыг таатай хүлээн авсан бөгөөд “Миний амьдрал намайг дуунд уяраажээ” үзэсгэлэн, мөн хэд хэдэн тоглолт дээр хамтран ажилласан аж.

Уг ном хоёр хэсгээс бүрдэж эхний хэсэгт дуучны амьдралыг харуулсан хувийн зургууд тавигдах аж.

Хоёр дахь хэсэгт орох зургуудыг одоогоор Хөвсгөл далайн эрэг дээр “Dual Zet” студиэр авахуулж байна.

Шинэ уран бүтээлийн ажил хэрхэн явагддаг талаар номын хоёр дахь хэсгээс үзэх боломжтой юм байна. Уг номонд 300 гаруй зураг орох бөгөөд зураг тус бүр тайлбартай, Б.Сарантуяагийн ярилцлагатайгаар аравдугаар сард бэлэн болох аж.

Б.Номинчулуун

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих