Чингис хаан дэлхийг донсолгоно

Чингис хаан дэлхийг донсолгоно

Монгол гүрний их хаан Чингисийн тухай өгүүлэх “An End To Killing” киног өмнөд хөршийн уран бүтээлчид амжилттай бүтээсэн билээ. Энэхүү кино дэлхийн нэр хүнд бүхий фестивалийн үеэр нээлтээ хийж олны хүртээл болсон юм.

Киноны найруулагчаар Wang Ping ажилласан. Тэгвэл энэхүү бүтээлийг дахин дэлхийн хэмжээнд нэгэн зэрэг нээхээр төлөвлөжээ.

Кино урлагийн хөгжлөөрөө тэргүүлэх Орос, Герман, Солонгос зэрэг найман улсад гаргахаар болсон байна. Кинонд Чингис хааны түүхэн байлдаан, тулааны эрдэм, хүчирхэг удирдагч гэдгийг харуулдаг.

Кино ирэх аравдугаар сард найман оронд зэрэг нээлтээ хийж, дэлхийн дахинаа Монгол улсыг сурталчлах юм байна.

Ч.Гантулга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих