Афганистанд дайралтад өртсөн Хятадын иргэн аюулаас мултарлаа

Militants surrender their weapons in HeratЭнэ сарын 8-д Афганистаны Кабул хотод Хятадын иргэд дайралтад өртөж, гурван хүн эндэж, хоёр хүн сураггүй болсон юм. Хятадаас Афганистанд суугаа элчин сайдын яам 10-ны өдөр мэдээлэхдээ, сураггүй болсон хүмүүсээс нэг нь аюулаас мултарч, элчин сайдын яаман дээр байгаа, нөгөөг нь эрж хайсаар байгаа гэжээ.

Хятадаас Афганистанд суугаа элчин сайдын яам 10-ны өдөр хэлэхдээ, дайралтад өртөж эндсэн гурван хүн болон сураггүй болсон хоёр хүн бол Афганистанд хувийн бизнес эрхлэгчид юм. Эндсэн гурван хүний нэг нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй ажээ. Хоёр эмэгтэй энэ сарын 8-ны өдөр хэргийн газар шалгах явцад дээрэмчинд алагдсан юм. Сураггүй болсон хоёр хүн нь бүгд эрэгтэй юм. Тэдний нэг нь аюулаас мултраад Хятадаас тус улсад суугаа элчин сайдын яаманд хүргэгдээд байна. Элчин сайдын яамны олонтаа шаардсанаар, Афганистаны цагдаа хэрэгтнийг бүх хүчээр эрэн сурвалжилж, сураггүй болсон хүнийг хайж байна гэжээ.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих