Галт тэрэгний урдуур Камаз машин орсноос ноцтой осол гарчээ

Галт тэрэгний урдуур Камаз машин орсноос ноцтой осол гарчээ

Өнөө өглөөний 07:20 минутын үед “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас галт тэрэгний хоёр машинист, нэг ачаа хүргэгч, Камаз машины жолооч гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Баянзүрхийн товчооноос Яармагийн холбосон авто замын барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн Камаз машин төмөр замын горим зөрчсөнөөс үүдэж энэхүү осол гарсан бололтой.

Зам тээврийн ослоос үүдэж сэргээн босголтын ажилд наад зах нь зургаан цаг шаардлагатай болж УБТЗ-ынхан газар дээр нь ажиллаж байгаа юм байна.

Б.Ирээдүй

Эх сурвалж: GOGO.MN


URL:

Сэтгэгдэл бичих