“Эрдэнэс Оюутолгой”-н хувьцаанаас иргэдэд үнэгүй өгөх үү?

“Эрдэнэс Оюутолгой”-н хувьцаанаас иргэдэд үнэгүй өгөх үү?

“Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьцааг “Монгол зэс” нэртэй компани байгуулан олон нийтэд худалдаалах ажлыг Засгийн газар судалж эхэлжээ.

Ингэхдээ тус компанийн хувьцаанаас ямар хэсгийг иргэдэд үнэгүй өгч болохыг давхар судалж байгаа гэнэ. Энэ тухай Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу Блүүмбэргт мэдээлжээ.

Монголын Засгийн газар “Оюутолгой” төсөлд эзэмшиж буй хувиа олон нийтэд хувьцаа хэлбэрээр худалдаалахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. Шинэ компанийн 10 хувийг олон нийтэд, мөн нэмэлт 10-20 хувийг дотоодын зах зээлд худалдаалж магадгүй гэсэн юм.

Дотоодын хөрөнгийн зах зээлд тус компанийн хувьцааг арилжсаны дараа олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийнэ гэдгээ мөн мэдэгдсэн.

Б.Уран

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих