Гааны сэнгэнэсэн үнэр сэтгэл сэргээдэг

Хүний үнэрлэх мэдрэмж нь цусны даралт, биеийн халуун, зүрхний хэмнэлийг өөрчлөх чадвартайг эрдэмтэд олж тогтоожээ.

- Сарнайн үнэр хэт их ядаргааны үед эрч хүч сэлбэдэг,
- Гааны сэнгэнэсэн үнэр сэтгэл санааг сэргээдэг,

- Аливаа тааламжтай үнэр нь биеийн дулааныг нэмэгдүүлдэг,
- Өөрт таалагдсан үнэр цусны даралтыг бууруулдаг,
- Анхилам сайхан үнэр зүрхний цохилтыг удаашруулдаг,

Харин таагүй үнэр болох цууны хүчил, аммиак, өмхий үнэр нь биеийн халууныг бууруулж, зүрхний цохилтыг түргэсгэж, даралт нэмэгдүүлдэг.

Лаванда цэцэг үнэрлэсэн программистуудын алдаа гаргах магадлал нь 20 хувиар буурч байсан байна. Харин дээрх магадлал мэлрэг цэцгийн үнэрт 33 хувь, нимбэгний үнэрт 54 хувь хүртэл буурч байжээ.

- Лаванда цэцгийн үнэр тайвшруулах үйлчилгээ үзүүлж стресс арилгадаг болох нь тогтоогдсон.
- Нимбэгний үнэр төв мэдрэлийн системийг сэргээдэг.
- Мэлрэг цэцгийн үнэр тархины үйл ажиллагааг хэвийн болгодгоороо кофеноос илүү.

- Үнэртний үйлдвэрийн ажилчид вирусын өвчнөөр бараг өвчилдөггүй бөгөөд ханиаднаас ч айдаггүй гэнэ. Учир нь үйлдвэрийн ажлын ерөөний агаар эфирийн тосоор ханасан байдаг байна.
- Гавар нь зүрх судасны өвчинд тустай төдийгүй хий өвчин, амьсгал давчдах үед нэн тустай болох нь тогтоогджээ.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих