ШӨХТГ Усны суурь үнийг нэмэхгүй байхыг шаардлаа

527-1376549047zuragУсны суурь үнийг 2000 төгрөгөөр гаргах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулдан ШӨХТГ-аас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шаардлага хүргүүлсэн байна.

Учир нь ШӨХТГ нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа үнийг нэмсэн байна.

Тиймээс тус газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад гаргасан тогтоолоо хүчингүй болгохыг үүрэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих