Синзо Абэ 1994 оноос хойш анх удаа “хэзээ ч байлдан дайтахгүй” тангараг өгсөнгүй

h_50955487.jpg.740x-x1Өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ улс орон нь Дэлхийн 2-р дайнд бууж өгсөний ойг тохиолдуулан үг хэлэхдээ 1994 оноос хойш анх удаа “хэзээ ч байлдан дайтахгүй” тангараг өгсөнгүй

Өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ улс орон нь Дэлхийн 2-р дайнд бууж өгсөний ойг тохиолдуулан үг хэлэхдээ 1994 оноос хойш анх удаа “хэзээ ч байлдан дайтахгүй” тангараг өгсөнгүй.

Сүүлийн 19 жилд засгийн газрын түрүүчийн бүх тэргүүн хэлсэн үгэндээ ийм тангараг заавал өгч байсныг ИТАР-ТАСС агентлаг тэмдэглэв. Үүний хамт Ерөнхий сайд Япон улс азийн орнуудын эсрэг цэргийн түрэмгийллийг хариуцахыг дурдсангүй.

Мөн түүнчлэн японы түрэмгийллийн төлөө уучлал гуйсангүй. Өнгөрсөн жилүүдэд энэ нь адилхан арга хэмжээн дээр Сайд нарын танхимын тэргүүний хэлэх үгийн сайлшгүй нэг хэсэг байсан. Үүний хамт Абэ Токио энх тайвныг бэхжүүлэхийн төлөө байгааг батлав.

Засгийн газрын тэргүүн үг хэлсний дараа нэг минут дуугүй зогсох ёслолыг зарлав. Дараа нь Японы Акихито эзэн хаан даян дэлхийн энх тайвны төлөө маань уншив. 7 мянга орчим хүн түүний дотор эзэн хааны гэр бүлийн гишүүд, парламентын танхимуудын удирдагчид ба депутатууд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд дурсгалын ёслолд оролцов.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих