Татварын байцаагч бүсгүйн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа

Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э өнгөрсөн сарын 1-2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.

Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд түүнийг  ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд саатуулан хорьж  байгаа.

Хэргийг УМБГ-аас шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч дахин шалгах шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

Ц.Туяа хэргийг үйлдэх болсон шалтгаанаа гэр бүлийн маргаан, тодруулбал талийгаачаас эр нөхрөө харамлан хардаж, хувийн өс хонзонгоор хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих