Астон Вилла Арсеналыг талбайд нь хожлоо

3a5b5d885f9a09b6fc4a02ea07b16ad0d5af0780Астон Вилла Арсеналыг талбайд нь 3 : 1-ээр буулган авч премьер лигийн анхны сенсаацыг дэгдээлээ. Кристиан Бентеке дубль хийсэн бол шинэ тоглогч Антонио Луна нэг гоол нэмсэн юм. Арсеналаас Оливье Жиру 6 дахь минутад гоолын салхийг хагалсан боловч Буучид удалгүй бариулсан.

22 дэх минутад Астон Вилла торгуулийн цохилт авч Бентеке гүйцэтгэсэн. Тэрээр эхний цохилтоо алдсан боловч араас нь нэмснээр тоог тэнцүүлсэн юм.

2-р үед Бентеке дахин нэг гоолыг пеналтиас оруулсан. Тэрээр сүүлийн 8 тоглолтдоо 7 гоол оруулаад байна.

Үүний дараа Лоран Косельни улаан хуудас аван хөөгдөж Арсеналын байдал улам хүндэрсэн юм. Сүүлийн 4 улирлын нээлтийн тоглолтоос тэд 3 дахь улаан хуудсаа авч байна.

85 дахь минутад Севильягаас ирсэн Антонио Луна тоглолтын эцсийн цэгийг тавьсан. Өнгөрсөн улиралд доошоо унахгүйн төлөө тэмцэж байсан Астон Вилла улирлын эхлэлийг сайн тавилаа. Харин Арсеналын фэнүүд энэ тоглолтын дараа сэтгэл дундуур үлдсэн юм.

http://www.sportbox.mn/read/5238


URL:

Сэтгэгдэл бичих