Азийн хүүхдийн наадмаас хоёр хүрэл медаль хүртэв

Азийн хүүхдийн наадмаас хоёр хүрэл медаль хүртэв

БНХАУ-ын Наньжин хотноо Азийн хүүхдийн хоёрдугаар их наадам наймдугаар сарын 16-нд эхэлсэн.

Азийн 45 орны өсвөрийн тамирчид спортын 16 төрөлд 122 багц медалийн төлөө хурд хүч авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

Монголын баг тамирчид уг наадамд хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур сэлэм, ширээний теннис, талбайн теннис, гандбол, хүндийг өргөлт, буудлага, жүдогийн төрөлд 89 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.

Тэмцээний хоёр дахь өдөр жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 55кг-д З.Түшигтөр хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52кг-д Ц.Хулан мөн хүрэл медалийн тавцанд зогслоо.

Азийн хүүхдийн хоёрдугаар их наадам наймдугаар сарын 24-нд өндөрлөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.