Хоёр Солонгосын харилцаанд муугаар нөлөөлнө гэлээ

e07510804ba77da8original  БНАСАУ-ын Юнхаб агентлаг 20-нд мэдээлснээр, Хойд Солонгосын эх орны энх тайвны нэгдлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэлэхдээ, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хэгийн “үндэсний аюулгүй байдлын хурал” дээр Хойд Солонгост хандаж хэлсэн үг БНАСАУ-ыг доромжлон, хоёр орны хэлэлцээр лүү “хүйтэн ус цацах” шиг болж, “хүлцэхийн аргагүй өдөөн хатгалга” хийлээ гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч мөн хэлэхдээ, БНАСАУ Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг биелүүлэн, үндэстний эв нэгдэл хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хүчин зүтгэл гаргасаар ирсэн юм. Өнөөгийн хоёр орны харилцаа дайсагнасан байдлаасаа хэлэлцээр хийх шат руу шилжин орлоо.Гэвч БНСУ 19-ний өдөр жилийн ээлжит сургуулилт гэсэн нэрээр “эрх чөлөөг хамгаалагч” цэргийн сургуулилт хийж, Хойд Солонгосын эсэргүүцсэн яриа гаргасан нь дөнгөж сэргэж буй хоёр орны хэлэлцээр лүү хүйтэн ус цацсантай адил боллоо гэжээ.

Тэрээр мөн хэлэхдээ, БНСУ Хойд Солонгосын үнэн сэтгэл болон тэвчээрийг буруугаар үнэлэх хэрэггүй, Цаашид Хойд Солонгостой сөргөлдвөл хоёр орны харилцаа хуучны хүнд байдалдаа эргэн орж, “эргүүлэхийн аргагүй ноцтой үр дагавар”-т хүрэх болно гэлээ.

\Н. Пүрэвжав орчуулав\


URL:

Сэтгэгдэл бичих